1/13/13

Номын сангийн ажлын зохион байгуулалт

Номын сангийн ажлын цар хүрээ өсөх тусам түүний дотоод гадаад холбоо гүнзгийрч
өндөр хурдацтайгаар өргөжин, үүрэг зорилго нь нэмэгдсээр байна. Тэрхүү олон асуудлыг
зайлшгүй шийдвэрлэхийн тулд асуудалд иж бүрэн системтэй хандах шаардлага зүй ёсоор
тавигддаг.
Номын сангийн онол практикт зохион байгуулалтын хүчин зүйлийн үүрэг нэн чухал
бөгөөд орчин үед маркетингийн хүчин зүйлээр илэрхийлэгдэх боломжтой.
Номын сангийн ажлын зохион байгуулалтын үйл ажиллагааны явцад тодорхой зорилгод
нийцсэн ажлын уялдаа холбоо тогтож, номын сангийн дотоод бүтэц, элементүүдийн
харилцан үйл ажиллагаа болон гадаад орчны зохицлыг хангах нөхцөл бий болдог.
Номын
сангийн орчин үеийн үйл ажиллагаанд “харилцан холбоо” хэмээх нэр томъёо илүү
хэрэглэгдэх болж түүний хэрэгцээний мөн чанар нь харилцан холбоо, харилцан хамаарал,
харилцан үйл ажиллагаа, харилцан нөлөөлөл үзүүлэх гэх мэт өргөн утга агуулга бүхий нэг
тогтолцоот ойлголтыг өөртөө багтааж байна. Номын сангийн үйл ажиллагааг зохион
байгуулахад энэхүү “харилцан холбоо” нь байнга тогтвортой байж чаддаггүй учраас түүнийг
зайлшгүй бий болгож, дэмжиж байх шаардлагатай байдаг. Үүнд л үйл ажиллагааг зохион
байгуулах гол утга оршиж, тэр нь зохицуулагдсан, удирдагдсан, хангагдсан байх
шаардлагатай.
Удирдлага, зохион байгуулалт хоёр нь өөр хоорондоо салшгүй холбоотой боловч ялгагдах
зүйлтэй.
Номын сангийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үр дүнд номын сангийн обьектийн
тодорхой түвшний хөгжил бий болно. Мөн дэвшүүлсэн зорилгодоо амжилттай хүрэхийн тулд
номын сангийн цэг салбар бүрийн харилцан үйл ажиллагааны арга, олон төрлийн дүрэм
заавар, журам зэрэг зайлшгүй мөрдөх хууль эрхзүйн механизмынбүрдэлт боловсруулагдан
хэрэгжих боломжтой болно.
Удирдлага, зохион байгуулалт хоёр нь бие биенийгээ нөхөн сэлгэж байдаг үйл явцын үе
шатуудтай. Үүнд:
- Удирдлагын нэгдсэн системийг бий болгож, түүний төсөл, байгууламжийг тогтоох.,
- Удирдлагын системийн үйл ажиллагаанд дэвшилтэт өөрчлөлт оруулах.,
- Удирдлагын системийн үйл ажиллагааг эрчимжүүлж, боловсронгуй болгох зорилгоор
холбогдох асуудлыг авч хэлэлцэн тодорхой болгох /энэ нь хөгжлийн гол асуудал болно/
Номын сангийн ажлыг зохион байгуулалтын үндсэн хэсэгт номын сангийн технологи
ба статистик, номын сангийн аргазүйн ажил, ажлын төлөвлөлт, аж ахуйн үйл ажиллагааны
эрхзүйн болон санхүүгийн тогтолцооны асуудлууд томоохон байр эзэлнэ.
Орчин үед номын сангийн технологийг удирдан хөгжүүлэх асуудал нэн чухал болж
байна. Иймд уг асуудлыг судлан тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдна. Өөрөөр
хэлбэл, номын сангийн технологи гэж юуг хэлэх, түүний мөн чанар, бүтэц, ач
холбогдлыг нийгмийн хэрэгцээний үндсэн дээр тодорхойлно.
Номын сангийн үйл явцыг боловсронгуй, хурдан шуурхай болгоход шинэ технологийн
ач холбогдол, давуу талыг үнэлэх, мөн номын сангийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, хорших,
үйл ажиллагааг нормчлох, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, ажлын байр, номын
сангийн ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах асуудал технологийн
удирдлагын гол хэсэг мөн.
Номын сангийн зохион байгуулалтын бас нэг чухал ажил бол ажлыг удирдан зохион
байгуулах аргазүй мөн. Орчин үеийн бүх төрлийн номын санг нэгдсэн аргазүйгээр
хангахын тулд дараахь асуудлыг онолын түвшинд судлах шаардлагатай. Үүнд:
- Шинжлэх ухааны - аргазүйн ажлын үүрэг , үндсэн чиглэлийг тодорхойлох.,
- Номын сангийн үйл ажиллагаанд байнгын судалгаа явуулж, дүн шинжилгээ хийх.,
- Номын санчдад аргазүйн зөвлөгөө өгөх асуудлыг судлах.,
- Номын сангийн аргазүйн үйлчилгээ, ажлын зохион байгуулалт зэрэг болно.
Нөгөө талаар номын сангийн төлөвлөлтийн асуудал ч энд мөн чухал үүрэгтэй. Юуны
өмнө тухайн номын сангийн өмнө шийдвэрлэвэл зохих асуудлыг тодруулах шаардлагатай.
Төлөвлөлтийг хийхдээ маркетингийн үүднээс хандах, төлөвлөлтийн шат дарааллыг
баримтлах, төлөвлөлтийн мөчлөг тогтоож мөрдөх, эцсийн үр дүнг тооцохдоо зах зээлийн
оюуны хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг төлөвлөлтөөр
хэрэгжүүлэх зэрэг болно.
Номын сангийн ажлын зохион байгуулалтын гол субьект нь менежер мөн.
Энд орчин үеийн менежер буюу удирдагчийн үйл ажиллагааны мөн чанар, үүрэг ямар
байх тухай тодорхойлон авч үзнэ. Юуны өмнө менежерийн хувийн болон мэргэжлийн мөн
чанар, өөрөөр хэлбэл, менежерийн боловсрол, мэдлэгийн түвшин, ажлын арга, туршлага,
бие, сэтгэлээ эзэмдэх байдал, бусдад нөлөөлөх чадвар, үлгэр дууриалал, хамт олныг
хөгжүүлэх, өөрчлөх чадвараараа тэргүүлэх мөн чанар бүхий удирдагч нь орчин үеийн
менежер байж чадна.
Мөн менежерийн захиргааны болон ардчилсан, дундыг баримталсан ба тухайн
асуудалд хандах хандлага бүхий удирдлагын хэв шинжийн ололттой болон дутагдалтай
талыг олж харах нь сайн менежер байх боломжийг олгох ач холбогдолтой. Номын
сангийн менежерийн хөдөлмөрийн зохион байгуулалт нь юуны өмнө нийт уншигч,
хэрэглэгчийн болон номын санчдын ашиг сонирхол, өөрөөр хэлбэл, нийгмийн эрх ашгийн
төлөө чиглэгдсэн байна.
Номын сангийн ажлын зохион байгуулалт нэг чухал хэсэг бол номын сангийн аж ахуйн
үйл ажиллагааны эрхзүйн хангалт, эдийн засаг, санхүүгийн тогтолцоог боловсронгуй
болгох асуудал мөн. Энэ салбарт дараахь асуудлыг хамруулан үзнэ:
- Номын сангийн эдийн засгийн үндэс, нөөц баялгийг тодорхойлох,
- Номын сангийн аж ахуйн үйл ажиллагааны мөн чанар, зохион байгуулалт.,
- Номын сангийн үйл ажиллагаанд эдийн засгийн дүн шинжилгээ хийх аргыг
тодорхойлох.,
- Номын сангийн эдийн засгийн үзүүлэлтийг судлах.,
- Номын сангийн санхүү, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны эрхзүйн хэм хэмжээг
тогтоох, боловсронгуй болгох зэрэг болно.

No comments:

Post a Comment