1/13/13

1990 он хүртэлх маркетингийн хувьсал

1900-1920-иод он. Удирдлага гүйцэтгэлийн хяналтан дор хэрэгжиж байсан цаг үе.
А.Файолын үндэслэсэн, менежментийн захиргааны чиглэлийн зохион байгуулалтын
зарчмууд давамгайлж байв, Удирдах үйл явц “постфактум” буюу өнгөрсөн үйл явдлын
араас хэрэгжиж, ирээдүйг өнгөрснийг давтсан зүйл мэт ойлгож байлаа. Чухамхүү энэ үед
АНУ-д “маркетинг” хэмээх нэр томьёо тархсан байв. Тэр үед түүнийг борлуулалтын арга
бөгөөд түүний зорилго нь, үйлдвэрлэсэн буюу үйлдвэрлэхэд бэлэн бүтээгдэхүүнд
худалдан авагчийг олох явдал хэмээн ойлгож байв.

ОХУ-ын номын сан судлал дахь маркетингийн хувьсал


Сүүлийн жилүүдэд Орос оронд маркетингэд хандах хандлагад гайхалтай өөрчлөлт гарав.
Бүр 1960-1970-аад онд “маркетинг” хэмээх үгийн эерэг тайлбар бараг л хуйвалдааны
шинжтэй болж, түүнийг баримтлагчид өнөөгийн гэнэн оронцог төдий “зах зээл судлал”,
“потребинг” зэрэг үгсийг хэрэглэхийг эрхэмлэж, маркетингийн санааг л хэвлэж чадаж
байсан билээ. 1
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны Хельсинкийн зөвлөлгөөний төгсгөлийн
баримт бичигт “маркетинг”- гэсэн бүлэг байсан ба энэ баримт бичигт 1975 онд гарын үсэг
зурсан нь манай нийгэмд маркетингийн статусыг (эрх зүйн байдал) нэмэгдүүлэхэд
тодорхой эерэг үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч барагцаалбал 1980-аад оны дунд үе хүртэл
маркетингийг “хөрөнгөтний” нийгэмд үүссэн зүйл, мөлжигч ангид үйлчилдэг хэмээн
ойлгож, тэрч атугай ном, товхимолыг “маркетингийн урхинд орсон” хэмээн нэрлэж
байсан жишээтэй.

Монголын номын сангийн өнөөгийн байдал

Монгол улсын хэмжээнд өнөөдөр 1000 гаруй номын сан, уншлагын газар, төрийн болон
хувийн, мөн холимог өмчийн хэлбэрээр оршиж, үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 300-
гаад нь нийтийн, 200 шахам нь их дээд сургуулийн, 500 гаруй нь ерөнхий боловсролын
сургуулийн, 50 шахам нь эрдэм шинжилгээний болон албан байгууллагын, тусгай номын
сан юм. Эдгээр номын санд 1200 гаруй номын санч, мэдээллийн ажилтан ажиллаж байна.
Монгол улсын номын сангуудад хадгалагдаж буй 11.8 сая шахам хэвлэлийн нэгж
бүтээгдэхүүнийг нийт хүн амд (2,4 сая) харьцуулан үзвэл 10 хүн тутамд 49,5 мянган боть
ном, 2400 хүн тутамд 1 номын сан оногдож байна.

Номын сангийн удирдлагын боловсон хүчин

Удирдлагын боловсон хүчин гэдэг нь бусад хүмүүсийн хөдөлмөрийг зохион
байгуулахаар томилогдсон мэргэжилтэн нар юм.
Номын сан бүр өөр өөрийн үйл ажиллагаа, зохион байгуулалтанд тохирсон
удирдлагын бүтэц, түүнд томилогдсон удирдлагын боловсон хүчинтэй байдаг. Номын
сангийн удирдлагын боловсон хүчнийг дээд, доод шатны хүрээнд ангилан авч үзэж
болно.
Удирдлагын дээд бүрэлдэхүүнд номын сангийн захирал, захирлын туслах /зөвлөх/
ба орлогч захирал, бусад захиргааны гишүүд орно. Томоохон номын сангийн
захиргааны бүрэлдэхүүнд салбарын эрхлэгчид, төв номын сангийн удирдагчид,
техникийн үйлчилгээний гэх мэт бусад үйлчилгээний дарга нар орно. Багавтар номын
санд бол зөвхөн эрхлэгч, захирлууд захиргааны бүрэлдэхүүнд дангаараа хамаарна.

Номын сангийн ажлын зохион байгуулалт

Номын сангийн ажлын цар хүрээ өсөх тусам түүний дотоод гадаад холбоо гүнзгийрч
өндөр хурдацтайгаар өргөжин, үүрэг зорилго нь нэмэгдсээр байна. Тэрхүү олон асуудлыг
зайлшгүй шийдвэрлэхийн тулд асуудалд иж бүрэн системтэй хандах шаардлага зүй ёсоор
тавигддаг.
Номын сангийн онол практикт зохион байгуулалтын хүчин зүйлийн үүрэг нэн чухал
бөгөөд орчин үед маркетингийн хүчин зүйлээр илэрхийлэгдэх боломжтой.
Номын сангийн ажлын зохион байгуулалтын үйл ажиллагааны явцад тодорхой зорилгод
нийцсэн ажлын уялдаа холбоо тогтож, номын сангийн дотоод бүтэц, элементүүдийн
харилцан үйл ажиллагаа болон гадаад орчны зохицлыг хангах нөхцөл бий болдог.

Номын сангийн ажлын удирдлага

Номын сангийн удирдлага гэдэг нь өөрчлөгдөн шинэчлэгдэж буй гадаад орчинтой
уялдуулан номын санг хөгжүүлэх, ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх, бүх салбарын ажлыг
боловсронгуй болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа мөн.
Номын сангийн ажлын удирдлага нь тодорхой ажлын үр дүнд амжилттай хүрэхийн
тулд бусад хүмүүс, өөрөөр хэлбэл, тодорхой субьект ба хэсэг бүлэг хамт олныг татан
оролцуулах удирдлагын үйл ажиллагаагаар тодорхойлогдно.

Номын сангийн менежментийн аргазүйн үндэс

Шинжлэх ухаан, техникийн дэвшил, нийгмийн мэдээллийн өсөлтөөс шалтгаалан номын
сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, юуны өмнө удирдлагын тогтолцоог бүхэлд
нь бодитойгоор өөрчлөн хөгжүүлэх явдал өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Иймээс орчин үеийн номын сангийн удирдлагын шинэчлэлт, өөрчлөлтийн чиг хандлага
“Номын сангийн менежмент “ гэсэн ойлголтын удирдлагын шинэ онолд багтана.
Энэхүү онолын үндэс нь бүх тогтолцооны номын санг бүхэлд нь буюу аль нэг номын
сангийн удирдлагын арга барилыг тодорхойлоход оршино.