1/13/13
Бичиг үсгийн үүсэл
Хүн төрөлхтэн байгалиасаа тасарч олон галав зууны дараа өөр хоородоо
харилцах хэл бий болсон түүхтэй. Дэлхий дахины ард түмний ярилцах хэл олон
янз боловч өөрийн бичиг үсэг бүтээсэн нь цөөн. Бичиг үсэггүй олон үндэстэн ястан
хоцрогдсон бүдүүлгээ халж боловсронгуй шинэ бичиг үсэг сонгон хэрэглэх, судлаж
боловсруулах зэрэг үйл ажил нь түгээмэл байдаг билээ. Үсэг бичгийг
өөрчлөгдөшгүй мөнхийн зүйл мэт үзэж болохгүй бөгөөд сар жилээр солиод байдаг
тийм амар ч зүйл биш юм. Үсэг бичиг хүн төрөлхтний оюуны боловсролын нандин
урлаг бөгөөд соёл болвсролын гайхамшигт нэгэн зэвсэг мөн.
Олон зуун жилийн тэртээх бичгийн үүсэл гарал, бичиг үсгийн тогтолцоо, төрөл чиглэл, тэмдэглэх арга, хэрхэн бичигдэх дүрэм болон тэдгээрийн хувьсал өөрчлөлтийг эртний
бичигзүй судалдаг. Бодол санаагаа бичгээр илэрхийлэх нь хэл хөгжин
боловсорсны үр дүн гэж үздэг ба үсэг бичгийн үүсэл хөгжил нь хэл шинжлэлд олон
зууны турш хуримтлагдсан оюун ухааны маш сонирхотой судлагдахуун болдог.
Бичиг үсгийн гарал үүсэл нь хүн төрөлхтний хөгжлийн нилээд сүүлийн
үеийн үзэгдэл юм. Аливаа ард түмний бичиг үсэг тухайн үндэстний утга соёлын
оюун ухааны толь нь байдаг. Үсэг бичгийн хөгжил нь тухайн үндэстний оюуны
боловсролын төвшингээр хэмжигдэх ба үндэсний бахархал төдийгүй хүн
төрөлхтний эрдэнэсийн сангийн мөнхийн бүтээл болон түүхэнд үлддэг онцлогтой.
Түүхэн хөгжлийн явцад хүн төрөлхтөн хэл яриатай болсон нь дэвшилттэй
боловч өөрсдийн мэдлэг, мэдээлэл, уламжлал ёс заншлаа хойч үедээ амаар
өвлүүлэх нь олон талын бэрхшээлтэй байсан учраас энэ бүх мэдлэг мэдээллээ
бичгээр үлдээх шаардлага бий болсон. Эндээс анхны бичгийн хэлбэр урган
гарсан.
Аливаа улс үндэстний үсэг бичгийн хуланц дээд өвгийг эрдэмтэд санаа
бичиг гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, тэрхүү санаа бичгийг хөгжлийн нь хувьд
хоёр шат болгон хувааж, эхлээд эртний болзмол тэмдэг гэдэг хэлбэр буй болоод,
дараа нь зураг бичиг гарсан хэмээн үздэг. Дэлхий дахины хэмжээнд санаа бичгийн
сонгодог дурсгал гэвэл Франц, итали, Испани нутгаас олдсон эртний хүмүүсийн
орон бууц нь болж байсан чулуун зэвсгийн үеийн агуйн ханын хөшиг зураг болно.
Манай оронд Ховд аймгийн Манхан сумын хойд Цэнхэрийн агуйгаас дээр
дурдсантэй ижил дурсгал олдсон билээ. Энэхүү дурсгалы Академич
А.П.Окладников өндөөр үнэлж “…Франц, Испанийн агуйн зурагтай яг таг дүйх
туургын хөшиг зургийг баруун монголын хойд Цэнхэрийн агуйгаар олоход
хялбархан юм” хэмээн дурьджээ. Эндээс харахад бидний монголчуудын өвөг
дээдэс дэлхийн бусад улс түмний нэгэн адил бичиг соёлын арвин баялагтай
байсан байна. Монголчуудын өдгөө хүртэл хэрэглэжи рсэн бичиг соёлын эх үүсвэр
нь бидний хөгжлийн түүхэн эрин үеэс улам урагшилсаар МЭӨ үет хамаарагдана.
20 зууны сүүл үеийн гадаад дотоодын эрдэмтдийн судалгаа нь
монголчуудын өвөг дээдэс Хүннү нар бичиг үсэгтэй байсан уу, үгүй юу гэдэгт биш,
харин бичиг үсэгтэй байжээ гэж хүлээн зөвшөөрч байгаа юм. Ямар бичиг үсэгтэй
байсан хийгээд бусад улс орнудын эртний бичиг үсэгтэй хэрхэн хобогдох талаар
судалгаа, эрэл хайгуул явагдаж байна. Хүннү нарын булш, бунхнаас олдсон эд,
өлөг, хад чулууны бичээс зэргээс үзэхэд Хүннү нар “тамга үгсэг”*-ийн хэлбэр
маягтай үсэгтэй байжээ гэж үздэг. Одоогоор олдсон тийм тамга үсэг бараг 60-70-
аад байдаг байна. Ялангуяа сүүлийн үед эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа
нэгэн сонирхолтой олдвор бол Хүннүгийн булшнаас олдсон “Алтан хүн” олдвор
бөгөөд уг зүйлийг 1983 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедицийн судлаач
археологчид Булган аймгийн Бүрэгхангай сумын “Өвгөнт үүдэнт” хэмээх уулсаас
өмнө зүгт буй тэгш талд ухсан нэгэн булшнаас олжээ. Уг олдвор нь дугаргий
хэлбэртэй дундаа хүн дүрс бүхий баруун зүүн талд нь үсэг товойлгон цохисон
алтан эдлэл юм. Энэхүү чухал олдорыг эрдэмтэн Д.Наваан, Б.Сумьяабаатар нар
тусгайлан судалж “Өвөг монгол хэл бичгийн чухаг дурсгал” гэдэг номыг 1987 онд
хэвлүүлсэн юм. Гэвч уг олдворыг хэл бичгийн чухаг дурсгал уу аль эсвэл
Хүннүгийн үеийн зоос хэрэглэл үү гэдэгт эрдэмтэд маргаантай байна.
Монголчуудын бичиг үсгийн соёл
Монголчуудын бичиг үсгийн соёлын түүхийг бидэнд мэдэгдэж байгаа эх
сурвалж дээр тулгуурлан авч үзвэл анх бичиг хэрэглэж байсан Хүннүгийн үеэс
өнөөдрийг хүртэл нийт 10 гаруй бичиг үсэг хэрэглэж байжээ. Үүнд:
1. Хүннүгий тамга бичиг
2. Монгол бичиг
3. Хятан бичиг
4. Дөрвөлжин бичиг
5. Тод бичиг
6. Соёмбо бичиг
7. Хэвтээ дөрвөлжин бичиг
8. Вагиндрагийн бичиг
9. Латин үсэг
10. Оросжин шинэ бичиг /Крил/
Эдгээр бичиг үсэг тус бүртэй товчхон танилцая.
Labels:
Ном хэвлэлийн түүх
Subscribe to:
Post Comments (Atom)
Casino at Borgata Hotel Casino & Spa - Mapyro
ReplyDeleteCasino 삼척 출장마사지 at 김해 출장마사지 Borgata Hotel Casino & Spa is an on-site casino and hotel located in Atlantic City, New Jersey. The casino features 1600 slots 문경 출장마사지 and 논산 출장샵 Rating: 8.1/10 · 성남 출장마사지 13 reviews