1/13/13

Номын сангийн удирдлагын боловсон хүчин

Удирдлагын боловсон хүчин гэдэг нь бусад хүмүүсийн хөдөлмөрийг зохион
байгуулахаар томилогдсон мэргэжилтэн нар юм.
Номын сан бүр өөр өөрийн үйл ажиллагаа, зохион байгуулалтанд тохирсон
удирдлагын бүтэц, түүнд томилогдсон удирдлагын боловсон хүчинтэй байдаг. Номын
сангийн удирдлагын боловсон хүчнийг дээд, доод шатны хүрээнд ангилан авч үзэж
болно.
Удирдлагын дээд бүрэлдэхүүнд номын сангийн захирал, захирлын туслах /зөвлөх/
ба орлогч захирал, бусад захиргааны гишүүд орно. Томоохон номын сангийн
захиргааны бүрэлдэхүүнд салбарын эрхлэгчид, төв номын сангийн удирдагчид,
техникийн үйлчилгээний гэх мэт бусад үйлчилгээний дарга нар орно. Багавтар номын
санд бол зөвхөн эрхлэгч, захирлууд захиргааны бүрэлдэхүүнд дангаараа хамаарна.
Энэ
бүрэлдэхүүний удирдах ажилтан нар нь номын сангийн үйл ажиллагааг тодорхойлогч
бодлогын асуудал, хөгжлийн хэтийн төлөвлөлт, түүний үндсэн чиглэлийг юуны өмнө
хариуцна.
Удирдах ажилтны дунд бүрэлдэхүүнд томоохон номын сангийн салбарын
удирдагчид, хэлтсийн дарга, эрхлэгчид, хэрэв багавтар номын сан бол техникийн
болон уншигчидтай ажиллах номын санч ахлах номын санч нар төлөөлж болно. Дунд
шатны захиргааны ажилтан нар нь өөр өөрийн хариуцсан салбарын үйл ажиллагааны
явцыг удирдахаас гадна дээд шатны удирдлага, хяналтын хооронд холбогчийн үүргийг
гүйцэтгэнэ.
Харин захиргааны ажилтны бүрэлдэхүүнд ордоггүй, доод ажилтны үйл ажиллагааг
шууд удирддаг номын санч-менежерүүд юм уу дарга нар нь захиргааны доод
бүрэлдэхүүнд хамрагдах бөгөөд бусад захиргааны удирдах ажилтанг бодоход
ажилтандаа хамгийн ойр шатлалын удирдагчид байдаг. Тэд олон салбарын өдөр
тутмын практик үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, ажилчдын
ажлын үзүүлэлтэд төдийгүй, тэдний ёс суртахууны төлөвшилд ч ихээхэн нөлөө үзүүлэх
боломжтой, мөн тэр хэмжээгээр ажилчдын хаа хүчин чадал, ахуй амьдрал зэрэг
боловсон хүчний гол хүчин зүйлүүдийг илүү таньж мэдэх бололцоотой доод шатлалын
удирдагчид мөн.
Аль ч шатны удирдлагын үйл ажиллагаа нь удирдлагын болон мэдээллийн, мөн
удирдлагын манлайллын үүргээрээ тэргүүлэх ач холбогдолтой байна. Өөрөөр хэлбэл,
удирдлага номын сангийн асуудлыг шийдвэрлэхдээ эцсийн үр дүнгийн хариуцлагыг
хүлээх учраас зөв, оновчтой шийдвэр гаргах шаардлагатай. Ингэж гаргасан шийдвэр нь
тухайн удирдагчийн удирдлагын үүрэг, ач холбогдлыг номын сангийн хамт олны
төдийгүй, нийт уншигчдын өмнө тодорхойлдог.
-Удирдах боловсон хүчин нь номын сангийн дотоод, гадаад орчны тухай бодитой
мэдлэг мэдээлэлтэй байж, түүгээр дамжуулан номын сангийн бодлого, үндсэн зорилгыг
тодруулдаг. Үүнээс үүдээд удирдагч өөрийн бодлогыг товч тодорхой болгон мэдээллийг
удирдуулагчдад хүргэснээр түүний мэдээллийн ач холбогдол тодорхойлогдно.
-Нөгөө талаар удирдагч хүн нь манлайлагч, үлгэр жишээч, бусдыг хойноосоо дагуулагч
байх ёстой. Өөрөөр хэлбэл, тийм м анлайлагч удирдагчийн гаргасан шийдвэр, санааг хамт
олон дэмжиж, түүний төлөө зүтгэхэд бэлэн байдаг. Удирдлагын хөдөлмөр нь удирдлагын
боловсон хүчний оюуны чадавхи төдийгүй бүтээлч, ажил хэрэгч, хүнлэг мөн чанараар
илэрхийлэгддэг.
Удирдлагын хөдөлмөрийн үр дүнгийн гол хүчин зүйл нь орчин үед бодит мэдээлэлтэй
байх явдал мөн бөгөөд үүний үр дүнд л удирдагч зөв шийдвэр гаргаж тухайн обьектээ зөв
удирдан чиглүүлэх боломжтой. Удирдагч хүн шинжлэх ухаанч зарчимтай, удирдлагын
арга ухааныг эзэмшсэн, нийгмийн хөгжилд анализ хийх чадвартай байна.
Удирдах боловсон хүчний хөдөлмөрийн бас нэг онцлог нь тухайн хүний хувийн авьяас,
чадвар, зан төлвөөр тодорхойлогдох бөгөөд хувийн мөн чанарт тэдний эзэмшсэн мэдлэг
боловсрол, удирдах урлаг ч нөлөөлдөг. Энэ бүхэн нь удирдлагын уян хатан байдал,
ажилчдын нйигмийн сонирхол, ажлын эцсийн үр дүнд нөлөөлөх хүчин зүйл болдог.
Удирдлагын үүрэг
Номын сангийн олон янзын ажил үүргийг гүйцэтгэхэд удирдлагын үйл ажиллагааны
онцлогийг тухай бүр харуулсан удирдлагын ажлын тодорхой хэлбэрийг удирдлагын үүрэг
гэж ойлгоно. Удирдлагын үүрэг нь дараахь үндсэн бүтэцтэй. Үүнд:
1. Тооцооны
2. Төлөвлөвтийн
3. Зохион байгуулалтын
4. Хяналтын
5. Зохицуулалтын мотивизаци
Удирдлагын үүрэг нь юуны өмнө тухайн номын санг стратегийн удирдлагаар хангах
явдал мөн. Стратегийн удирдлага нь номын сангийн хөгжлийн стратегийг боловсруулах,
хэрэгжүүлэх үйл явц, аргын иж бүрдэл юм.
Удирдлагын ажлын гол үүрэг нь төлөвлөлт юм. Өөрөөр хэлбэл, төлөвлөлтийг шат
дараалсан зөв арга тогтолцоогоор тодорхойлон түүнийг хөтөлбөр, концепци, төлөвлөгөө
зэргээр дамжуулан зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх явдал нэн чухал. Үүний тулд
1.Номын сангийн “Эрхэм зорилго”-ыг тодорхойлно.
Тухайн номын сангийн оршин тогтнох хэрэгцээ, шаардлага, хэрэглэгчдэд юугаар
тусламж үзүүлж чадах, өөрийн номын сангийн онцлог, чиглэлийг зөв тодорхойлох нь
удирдагчийн удирдах чадварыг харуулна. Эрхэм зорилгод тухайн номын сангийн
зорилго, зорилт юу болох, хэнд үйлчилдэг, /уншигчийн онцлог/ үйлчлүүлдэг нутаг
дэвсгэрийн хүн амын бүтэц, уншигчдын эрэлт хэрэгцээ, манай номын сангийн дотнын
туслагч, дэмжигч хэн болох зэргийг бодитойгоор тусгана.
2. Номын сангийн “Зорилт”-ыг тодорхойлох;
Номын сан бүр нь ерөнхийлсөн бус маш тодорхой зорилтыг үндсэн зорилгодоо
хүрэхийн тулд дэвшүүлсэн байна. Энэхүү зорилт нь тодорхой цаг хугацаагаар
баримжаалагдана. Жишээ нь: “2009-2010 онд хуучирсан ном судрыг сэлбэн засаж
дуусах”зорилт дэвшүүлж болно.
3. Номын сан бүр өөрийн “Гадаад орчин”-ыг зөв тодорхойлох;
Энэ нь номын санд холбогдох гадаад орчныг тодорхойлно гэсэг үг. Жишээ нь: Ном
хэвлэлийн өнөөгийн байдал, үнэ, ном хэвлэлийн болон бусад байгууллагатай хамтран
ажиллах боломжзэргийг зохицуулан шийдвэрлэнэ.
4. ”Дотоод орчин”-г тодорхойлон судлах;
Өдрийн номын сангийн байгаа давуу тал, сул талыг бодитой тодорхойлж, таатай буюу
давуу , аюултай, сөрөг буюу сул талыг жагсааж гаргана. Энэ нь дотроо маш нарийн дэс
дараалалтай хийгдэнэ.
5. Стратегийн ижил төстэй зүйлийг тодорхойлох /Түр болон бүрмөсөн өсөх буурах
үзүүлэлтийн тодорхойлолт/;
6. Стратегийн сонголт /Номын сангийн хязгаарлагдмал өсөлт, багасалт зэргийг
харуулсан үзүүлэлт/;
7. Стратегийг хэрэгжүүлэх /Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тактик, бодлого, үйл явц,
дүрэм журмын дагуу үйл ажиллагааг явуулна/;
8. Стратегийн хяналт дүгнэлт /Тавьсан зорилт, хүрсэн түвшний хоорондох зүйлийг
хяналт, шалгалтаар тогтоох зэрэг болно. Хяналтын үр дүнд гарсан дутагдлыг тогтоож,
цаашид яахыг чиглүүлнэ/
Төлөвлөлт нь бодитой, үнэн зөв, хэрэгцээ, шаардлаганд нийцсэн байж, сая хэрэгжих
үндэслэл сайтай болно. Иймээс номын сангийн хөгжлийн төлөвлөлтийг онолын хувьд
дараахь гурван зүйлээр голлон хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Хөгжлийн төлөвлөлтийг боловсруулах, нэвтрүүлэх ажил
2. Хүний хүчин зүйлийг хөгжүүлэх
3. Шинэлэг зүйл нэвтрүүлэх гэх мэт
Удирдлагын үүрэгт хэд хэдэн шаардлага тавигддаг бөгөөд үүнийг төлөвлөлтийн зарчим
гэнэ. Ийм зарчимд:
а) Төлөвлөлт тасралтгүй байх, хоорондоо харилцан уялдаатай байх /хэтийн, цаг үеийн,
шуурхай төлөвлөлт/
б) Уян хатан байх /зарим тохиолдолд өөрчилж болохоор/
в) Төлөвлөгөөг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх зэрэг болно.
Номын сангийн төлөвлөлтийн үүргийг гүйцэтгэхдээ задлан шинжилгээний арга, ажлын
норм, нормативийн арга, тодорхой зорилтот арга, тооцооны арга, сүлжээний арга гэх мэт
бусад тогтсон судалгааны аргуудыг хэрэглэнэ.
Байнга голлон хэрэглэгдэх аргуудад:
1. Балансын /тэнцлийн/ арга /Энэ нь номын сангийн мэдээллийн нөөц, эрэлт хэрэгцээний
балансыг олох гэсэн үг./
2. Нормчлолын арга /ямар хэмжээний нөөцийг ашиглаж болох, зарцуулах эдийн засгийн
болон хүний хүчин зүйлийн, цагийн тооцоог гаргах/
3. Математик арга /Тодорхой өгөгдсөн зарчмын үндсэн дээр хэрэглэнэ./
Ийм аргаар жилийн ажлын тайлан, мэдээллийн тайлан, санхүүгийн тайланг гаргана.
Төлөвлөлтийн үндсэн дээр тухайн байгууллагын үйл ажиллагааны ерөнхий байдалтай
танилцаж, ойрын болон хэтийн төлөвлөлтийг зохиох, мөн ажлыг жил улирлаар хэсэгчлэн
гүйцэтгэхэд түүнийг удирдамж болгоно. Өөрөөр хэлбэл, стратегийн удирдлагыг хэтийн
болон цаг үеийн гэсэн хоёр баримжаагаар хийх бөгөөд энэ нь аль ч номын санд дараахь
төлөвлөлтийн системийн загварыг бий болгодог.Үүнд:
- Номын сангийн ажлын хэтийн төлөвлөгөө
- Жилийн ажлын төлөвлөгөө
- Улирлын ажлын төлөвлөгөө
- Номын сангийн ажилчдын сар тутмын ажлын төлөвлөгөө
Номын сангийн ажлын хэтийн төлөвлөгөөний үндсэн чиглэл нь тухайн номын сангийн
бүхий л ажлыг 3-5, 5-10 жилээр иж бүрэн тусгаж төлөвлөх явдал юм.
Хэтийн төлөвлөгөөнд дараах зүйлийг хамруулна:
- Тухайн номын сангийн өмнө зайлшгүй шийдвэрлэвэл зохих ажил.,
- Төлөвлөсөн зорилгодоо хүрэх арга хэмжээг тодорхойлох.,
- Үйл ажиллагааг явуулахд хэрэгцээтэй зүйлийн /материалын болон оюуны/ хангамж.,
- Хөдөлмөрийн хамт олны нийгмийн хөгжлийг бүрдүүлэх арга хэмжээ зэрэг орно.
Жилийн ажлын төлөвлөгөөнд:
- Нэг жилийн үйл ажиллагаанд холбогдсон үндсэн зорилго.,
- Үйл ажиллагаанд холбогдох тоон үзүүлэлт.,
- Номын сангийн фонд , лавлагааны аппаратын шинэчлэл.,
- Уншигч, хэрэглэгчийн хэрэгцээг хангах, номын сангийн ажилд татан оролцуулах,
номын санг сурталчлах ажил.,
- Тухайн болон бусад номын санд аргазүй, зохион байгуулалтын талаар туслах.,
- Материал, техникийн болон технологийн бааз суурийг бэхжүүлэх.,
- Номын сангийн эдийн засаг, санхүүгийн үндсийг бэхжүүлж, орлого, зарлагыг
тодорхойлох.,
- Техник хэрэгсэл, ном хэвлэлийн үндсэн баялгийг эрчимтэй ашиглах.,
- Хамт олныг хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх.,
- Номын сангийн удирдлагын үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг асуудлыг тус
тус тусгана.
Жилийн ажлыг улирал ба сараар нь гүйцэтгэнэ.
Энэ мэтчилэн номын сангийн ажлын бүтэц, зохион байгуулалт, хяналт, шалгалт, номын
сангийн дүрэм, журам, ажлын гэрээ зэрэг нь удирдлагын үүрэгт чухал үзүүлэлт болдог.
Ийнхүү номын сангийн үндсэн үүргийг биелүүлэхийн тулд юуны өмнө тодорхой
зорилго дэвшүүлж, зорилго бүрийг амжилттай гүйцэтгэхэд зайлшгүй үүрэг хүлээх, үүргээ
биелүүлэхийн тулд материалын болон санхүүгийн, оюуны болон биеийн хөдөлмөрийн
нөөц баялагийг эрчимтэй ашиглах үйл ажиллагаа нь удирдлагын үүргийн гол үзүүлэлт
мөн байна.
Удирдлагын шийдвэр
Удирдлагын үйл ажиллагааны тодорхой үр дүнг удирдлагын шийдвэр гэх бөгөөд
номын сар бүрээр өөрийн онцлогт тохирсрон удирдлагын шийдвэрийг шаарддаг.
Удирдлагын шийдвэр нь 3 үе шатаас бүрдэнэ:
1. Шийдвэр гаргах шаардлагатай асуудлын нөхцөл байдлыг судалж үзэх бэлтгэл үе.,
2. Асуудлыг шийдвэрлэх,сонголт хийх, эцсийн шийдвэр гаргах үе,
3. Гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, биелэлтэд дүгнэлт хийх үе зэрэг
болно. Өөрөөр хэлбэл:
- номын санд ямар боломж байгааг тогтоох, өөрийн давуу болон сул талыг бодитойгоор
гаргаж тавих,
- бодит зорилгыг тодорхойлох,
- зорилгодоо хүрэх арга замыг олох зэрэг нь удирдлагын шийдвэрээр хэрэгжинэ.
Удирдлагын субьект бүр юуны өмнө тухайн номын сангийн боломжуудад дүгнэлт
хийж, тэр номын сангийн өмнө тавигдаж буй зорилтыг мэргэжлийн өндөр түвшинд
амжилттай хөгжүүлэхэд удирдлагын ямар шийдвэр шаардлагатайг судална. Үүний тулд
юуны өмнө номын сангийн төрөл, салбар, онцлогийн талаархи мэдлэгийг олж авна.
Удирдлагын субьект, обеьктийн системийн харилцан үйл ажиллагааны үр дүнд субьектын
системийн харилцан үйл ажиллагааны үр дүнд субьект нь номын санд үйлчлэл үзүүлээд
зогсохгүй обьект нь субьектэд нөлөөлдөг.
Удирдлагын арга
Номын сангын удирлагын арга, хэлбэр, зарчмын нийлбэр ойлголтыг удирдлагын арга
гэнэ. Номын сангийн удирдлагад захиргааны болон эдийн засгийн, мөн нийгэм-
сэтгэлзүйн аргуудыг хэрэглэнэ.
Удирдлагын захиргааны арга нь удирдлагын эрхзүйн үнд-сэн дээр тулгуурлагддаг бол
эдийн засгийн арга нь номын сангийн ажил үүргийг амжилттай гүйцэтгэхэд ажилтан
нарыг идэвхжүүлэх эдийн засгийн хөшүүргийн үндсэнд тулгуурлагдна. Харин нийгэм-
сэтгэлзүйн арга нь хувь хүн, хамт олны сонирхлоор дамжуулан удирдлагын аргыг
хэрэглэх зорилгоор хүмүүст үзүүлсэн нөлөөлөлд үндэслэгдэнэ.
Захиргааны арга нь тухайн обьектэд холбогдох хуульзүйн акт, баримт бичиг, дүрэм
зааврыг боловсруулж батлах, хэрэгжүүлэх, хянах хийгээд хүмүүсийн ажлын сахилга
хариуцлагын харилцаанд тулгуурлагдана.
Эдийн засгийн тооцооны арга нь санхүүгийн, материалын, хөдөлмөрийн нөөц баялгийг
хуваарилах, ажлыг эрчимжүүлэхэд дотоод нөөц бололцоог илрүүлэх гол хөшүүрэг болдог.
Нийгэм-сэтгэлзүйн арга нь хамт олны дотор таатай уур амьсгал, харилцааг бий болгох,
бие хүн, хамт олныг төлөвшүүлэх, хөгжүүлэхэд гол арга болдог. Энэ нь шууд бус
удирдлагын нөлөө үзүүлдэг арга бөгөөд нийгмийн харилцаагаар хүний сэтгэлзүйд нөлөө
үзүүлдэг арга бөгөөд нийгмийн харилцаагаар хүний сэтгэлзүйд нөлөөлж хүнийг
хөгжүүлэх арга болдог.
Орчин үеийн эдгээр аргуудыг хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй бөгөөд аль нэг
аргыг дангаар нь хэрэглэх нь өрөөсгөл болно.

No comments:

Post a Comment