1/13/13

Латин үсэг

Европын бичгийн соёлын тогтолцоонд латин үсэг эртнээс өдгөөг хүртэл өргөн
тархсан бөгөөд Монголчууд латин үсгийг 20-р зууны эхний хагаст1930-1941 онд авч
хэрэглэх тухай 1930 оны 2-р сард хуралдсан МАХН-ын 8-р их хурлаас гаргасан 7-р
заалтанд заажээ. 1930 оны 4 сарын 3 ны өдөр Латин үсгийг авч хэрэглэх асуудлыг
батлахаар 1941 оны 2 сарын 21 нд МАХН- ын ТХ СНЗ-ын хамтарсан хурал хуралдаж
17/13 дугаартай тогтоолыг МАХН-аас бүх нийтийг үндэсний бичиг үсэгт сургасан нь
1921-1964 оны баримт бичгийн эмхтгэл, 1967 онд МАХН-ын Төв Хороо СНЗ-ийн
хамтарсан хурлаар гаргасан .
1941 оны 3 сарын 25 ны шийдвэр гарган Монголд
хэрэглэх латин үсэг 29 байхаар тогтож мөн үсгийн дүрэм боловсруулах асуудлыг
шинжлэх ухааны хүрээлэн , Ардын гэгээрүүлэх яаманд даалгасан боловч удалгүй
шинэ крилл авч хэрэглэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан тул зогссон юм.
Лигдэн хааны үед Гунгаа-Одсэр хэмээх хүний удирдлагын дор олон орчуулагч хүмүүс
Эртний Энэтхэгийн буддын хөлгөн судрын цуглуулга 108 боть Ганжуурыг Монгол
хэлнээ 1628-1629 онд хөрвүүлснийг 1717-1720 онд барлаж хэвлэсэн аж.Ерөөс
Монголчууд 1600 гаруй жилийн түүх бүхий 10 гаруй бичиг үсгийг зохион хэрэглэж
ирсэн түүхтэй . Ардын хувьсгалын дараа үеэс эхлэн бичиг үсгийг боловсронгуй ,
сурахад хялбар дөхөм болгох оролдлого хийж эхэлжээ. 1930 оны үеэс Латин үсгийг
хэрэглэхээр засаг төрийн шиидвэр гарч түүнийг хэрэгжүүлэх ажил явагдаж 1940 – оос
Уйгаржин Монгол бичгийг халж Латин бичигт шилжих тухай МАХН-ын 10 –р их хурлын
шиидвэрийг хэрэгжүүлэхийн тулд Латин бичгийн цагаан толгой,товч сурах бичиг,унших
ном хэвлэгдэн гарч латин бичиг заах хөдөлгөөн өрнөж сонинуудад товч мэдээ,гарчиг
зэргийг латин үсгээр хэвлэж байсан боловч 1941 оныг хүртэл төдийлөн амжилт
олоогүй бөгөөд тэр нь нилээд хэмжээгээр техникийн талын /үсэг материал олох ,
машин техникээр хангах ..../бэрхшээлүүдээс шалтгаалсан тал бий байх
1941 оны 2 сарын 21-ний өдрийн МАХН-ын ТХ ба СНЗ-ийн хамтарсан хурлын 17/13-р
тогтоолд “латин үсгийн комиссоос төлөвлөн ирүүлсэн 29 үсэг нь манай дууг
тэмдэглэхэд хүрэлцэх ба тохирох тул хэвээр баталсугай” гэсэн бол ердөө ганцхан
сарын дараа ТХ-ны тэргүүлэгчид ба СНЗ –ын хамтарсан 22/28-р хурлаас гаргасан
“Монголын шинэ үсгийг тогтоох тухай” тогтоолд “Монгол үсгийг латинчлахад мөнхүү
латин үсэгт Монгол хэлэнд хэрэглэгдэх тэмдэг дутагдалтай ба мөн хэвлэлийн
дутагдах зэрэг бэрхшээл тохиолдож байна” гэж онцлон тэмдэглээд өмнөх тогтоолыг
хүчингүй болгожээ. Үүнээс үзвэл төр засгаас ард түмнээ түргэн зуур нийтээр бичиг
үсэгтэй болгохын төлөө ихэнх нь санаа тавьж байсан нь тодорхой харагдана. Энд бас
хэвлэлийн талын нөхцөл боломжийг ч харгалзан үзсэн байхаа . Академич Ш.
Лувсанвандан 1965 онд хэвлүүлсэн Крилл үсэг авсаны учир хэмээх эрдэм
шинжилгээний өгүүлэлдээ “Латин үсгийн тоо нь хэтэрхий цөөн тул Монгол хэлэнд авч
хэрэглэхэд нэмэлт үсэг олон хэрэгтэй болох , бас соёл эдийн засаг, улс төрийн талаар
хамгийн гүн холбоотой Орос үндэстэн нь крилл үсэгтэй мөн дундад азийн ба
Сибирийн олон үндэстэн сүүлдээ дээрх шалтгаанаар латин үсгээ орхин крилл үсэгт
шилжин орсон мөн бидний ахан дүү болон Буриад Халимгууд бас крилл үсэгт шилжин
орсон зэрэг шалтгаанаас манай Монголд эцэсдээ хуучин Монгол үсгээ солихоор
шиидсэн билээ . Академич Ц. Дамдинсүрэн “... уг нь бид 30 –аад онд латин цагаан
толгойг хэрэглэж байсан боловч болиод хуучин бичигтээ эргэж шилжсэн юм. ШУ-ны
хүрээлэнд ажиллаж байхад засаг намайг их хурлаас заасан цагаан толгойг зохио гэсэн
даалгавар өгчээ.
Хүн төрөлхтөний үсэг бичгийн тогтолцоонд илүү өргөн тархсан хуйлбар нь
Латин үсэг юм. Үүнд бага Азиас өнөөгийн Ром хотын төв Платини болдог хавьцаа
нүүдэллэн ирж , төвлөн суурьшсан грэкүүд “мэө 2 –р мянга 2 хагаст” уул үсгийг
аймгийн Лаци нутагт анх авч очсон гэдэг. Энэ тухай П. Вергилийн “Энеида”дуулалд
дэлгэрэнгүй байдаг. Латин үсгийн нэн эртний дурсгал мэө 8-р зууны үед хобогддог.
Өнөөгийн Италид Грекчүүдээр дамжин дэлгэрсэн уул үсэг нь бие даасан латин үсгийн
хэлбэр болж МЭӨ4-3 зууны үед сая тогтсон байна. Уул үсгийн хөгжлийн түрүү үед цэг
цэглэлийн дүрэм үсгийн том жижгийг ялгаж тодорхойлдоггүй байсан байна. Харин мэө
4 зууны үес зүүнээс баруун тийш бичиглэх арга маяг хэвшсэн гэж үздэг . Латин үсэг
үүсэл гаралыг хувиар Грек үсэгт холбогддог. Тиймээс ч уул үсэгт баруун грек цагаан
толгойн ихэнх үсэг үсэглэврийн зурлагын онцлого авианы дуудлага илэрхий байдаг.
МЭ 2-р зууны сүүл,1-р зууны эхэн үеэс хичээнгүй үсгийн тухай хэв маяг гарч чимэглэл
бичигт хэрэглэгдэх болов. Үүний хажуугаар өдөр тутмын хэрэгт таталган бичмэл бас
байжээ. Түүнчлэн хойд Афрекийн латин бичиг 3-р зуунд гарсан байна . Дундад зууны
латин үсгийн хэлбэрт нилээд өөрчлөлт гарсан гэж үздэг. Үүнд W 9-р зуунд J ,U 16 р
зуунд үсэглэвэр нэмж зохиосон, үсэглэвэр бүр том жижиг хэлбэрээр ялгарч цэг
цэглэлийн дүрэм гаргасан. Латин үсгийн тогтолцоог авч хэрэглэсэн улс үндэстнүүд
өөрсдийн хэлний авианы онцлогт тохируулан уул үсэгт янз бүрийн ялгах тэмдэг нэмэн
зохиож,цагаан толгойгоо бүтээсэн байна.Латин цагаан толгойт үсэг бичиг хоёр янзын
үндсэн хэлбэрээр түгж тархжээ. Энэхүү латин үсэг Монголд 1930-аад оны үед нэвтэрч
эхэлснээс түүхийн бодит шалтгаанаар төдий л дэлгэрлийг олж чадаагүй ажээ.Буриад
“1931-1933” Халимаг “1931-1938” Монгол “1930-1941” латин үсгийн нэг хэсэг хэрэглэж
байгаад зөвлөлтийн удирдагчдын шахалтаар зогссон юм.

No comments:

Post a Comment