1/13/13

1990 он хүртэлх маркетингийн хувьсал

1900-1920-иод он. Удирдлага гүйцэтгэлийн хяналтан дор хэрэгжиж байсан цаг үе.
А.Файолын үндэслэсэн, менежментийн захиргааны чиглэлийн зохион байгуулалтын
зарчмууд давамгайлж байв, Удирдах үйл явц “постфактум” буюу өнгөрсөн үйл явдлын
араас хэрэгжиж, ирээдүйг өнгөрснийг давтсан зүйл мэт ойлгож байлаа. Чухамхүү энэ үед
АНУ-д “маркетинг” хэмээх нэр томьёо тархсан байв. Тэр үед түүнийг борлуулалтын арга
бөгөөд түүний зорилго нь, үйлдвэрлэсэн буюу үйлдвэрлэхэд бэлэн бүтээгдэхүүнд
худалдан авагчийг олох явдал хэмээн ойлгож байв.

ОХУ-ын номын сан судлал дахь маркетингийн хувьсал


Сүүлийн жилүүдэд Орос оронд маркетингэд хандах хандлагад гайхалтай өөрчлөлт гарав.
Бүр 1960-1970-аад онд “маркетинг” хэмээх үгийн эерэг тайлбар бараг л хуйвалдааны
шинжтэй болж, түүнийг баримтлагчид өнөөгийн гэнэн оронцог төдий “зах зээл судлал”,
“потребинг” зэрэг үгсийг хэрэглэхийг эрхэмлэж, маркетингийн санааг л хэвлэж чадаж
байсан билээ. 1
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны Хельсинкийн зөвлөлгөөний төгсгөлийн
баримт бичигт “маркетинг”- гэсэн бүлэг байсан ба энэ баримт бичигт 1975 онд гарын үсэг
зурсан нь манай нийгэмд маркетингийн статусыг (эрх зүйн байдал) нэмэгдүүлэхэд
тодорхой эерэг үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч барагцаалбал 1980-аад оны дунд үе хүртэл
маркетингийг “хөрөнгөтний” нийгэмд үүссэн зүйл, мөлжигч ангид үйлчилдэг хэмээн
ойлгож, тэрч атугай ном, товхимолыг “маркетингийн урхинд орсон” хэмээн нэрлэж
байсан жишээтэй.

Монголын номын сангийн өнөөгийн байдал

Монгол улсын хэмжээнд өнөөдөр 1000 гаруй номын сан, уншлагын газар, төрийн болон
хувийн, мөн холимог өмчийн хэлбэрээр оршиж, үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 300-
гаад нь нийтийн, 200 шахам нь их дээд сургуулийн, 500 гаруй нь ерөнхий боловсролын
сургуулийн, 50 шахам нь эрдэм шинжилгээний болон албан байгууллагын, тусгай номын
сан юм. Эдгээр номын санд 1200 гаруй номын санч, мэдээллийн ажилтан ажиллаж байна.
Монгол улсын номын сангуудад хадгалагдаж буй 11.8 сая шахам хэвлэлийн нэгж
бүтээгдэхүүнийг нийт хүн амд (2,4 сая) харьцуулан үзвэл 10 хүн тутамд 49,5 мянган боть
ном, 2400 хүн тутамд 1 номын сан оногдож байна.

Номын сангийн удирдлагын боловсон хүчин

Удирдлагын боловсон хүчин гэдэг нь бусад хүмүүсийн хөдөлмөрийг зохион
байгуулахаар томилогдсон мэргэжилтэн нар юм.
Номын сан бүр өөр өөрийн үйл ажиллагаа, зохион байгуулалтанд тохирсон
удирдлагын бүтэц, түүнд томилогдсон удирдлагын боловсон хүчинтэй байдаг. Номын
сангийн удирдлагын боловсон хүчнийг дээд, доод шатны хүрээнд ангилан авч үзэж
болно.
Удирдлагын дээд бүрэлдэхүүнд номын сангийн захирал, захирлын туслах /зөвлөх/
ба орлогч захирал, бусад захиргааны гишүүд орно. Томоохон номын сангийн
захиргааны бүрэлдэхүүнд салбарын эрхлэгчид, төв номын сангийн удирдагчид,
техникийн үйлчилгээний гэх мэт бусад үйлчилгээний дарга нар орно. Багавтар номын
санд бол зөвхөн эрхлэгч, захирлууд захиргааны бүрэлдэхүүнд дангаараа хамаарна.

Номын сангийн ажлын зохион байгуулалт

Номын сангийн ажлын цар хүрээ өсөх тусам түүний дотоод гадаад холбоо гүнзгийрч
өндөр хурдацтайгаар өргөжин, үүрэг зорилго нь нэмэгдсээр байна. Тэрхүү олон асуудлыг
зайлшгүй шийдвэрлэхийн тулд асуудалд иж бүрэн системтэй хандах шаардлага зүй ёсоор
тавигддаг.
Номын сангийн онол практикт зохион байгуулалтын хүчин зүйлийн үүрэг нэн чухал
бөгөөд орчин үед маркетингийн хүчин зүйлээр илэрхийлэгдэх боломжтой.
Номын сангийн ажлын зохион байгуулалтын үйл ажиллагааны явцад тодорхой зорилгод
нийцсэн ажлын уялдаа холбоо тогтож, номын сангийн дотоод бүтэц, элементүүдийн
харилцан үйл ажиллагаа болон гадаад орчны зохицлыг хангах нөхцөл бий болдог.

Номын сангийн ажлын удирдлага

Номын сангийн удирдлага гэдэг нь өөрчлөгдөн шинэчлэгдэж буй гадаад орчинтой
уялдуулан номын санг хөгжүүлэх, ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх, бүх салбарын ажлыг
боловсронгуй болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа мөн.
Номын сангийн ажлын удирдлага нь тодорхой ажлын үр дүнд амжилттай хүрэхийн
тулд бусад хүмүүс, өөрөөр хэлбэл, тодорхой субьект ба хэсэг бүлэг хамт олныг татан
оролцуулах удирдлагын үйл ажиллагаагаар тодорхойлогдно.

Номын сангийн менежментийн аргазүйн үндэс

Шинжлэх ухаан, техникийн дэвшил, нийгмийн мэдээллийн өсөлтөөс шалтгаалан номын
сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, юуны өмнө удирдлагын тогтолцоог бүхэлд
нь бодитойгоор өөрчлөн хөгжүүлэх явдал өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Иймээс орчин үеийн номын сангийн удирдлагын шинэчлэлт, өөрчлөлтийн чиг хандлага
“Номын сангийн менежмент “ гэсэн ойлголтын удирдлагын шинэ онолд багтана.
Энэхүү онолын үндэс нь бүх тогтолцооны номын санг бүхэлд нь буюу аль нэг номын
сангийн удирдлагын арга барилыг тодорхойлоход оршино.

Латин үсэг

Европын бичгийн соёлын тогтолцоонд латин үсэг эртнээс өдгөөг хүртэл өргөн
тархсан бөгөөд Монголчууд латин үсгийг 20-р зууны эхний хагаст1930-1941 онд авч
хэрэглэх тухай 1930 оны 2-р сард хуралдсан МАХН-ын 8-р их хурлаас гаргасан 7-р
заалтанд заажээ. 1930 оны 4 сарын 3 ны өдөр Латин үсгийг авч хэрэглэх асуудлыг
батлахаар 1941 оны 2 сарын 21 нд МАХН- ын ТХ СНЗ-ын хамтарсан хурал хуралдаж
17/13 дугаартай тогтоолыг МАХН-аас бүх нийтийг үндэсний бичиг үсэгт сургасан нь
1921-1964 оны баримт бичгийн эмхтгэл, 1967 онд МАХН-ын Төв Хороо СНЗ-ийн
хамтарсан хурлаар гаргасан .

Вагиндрагийн үсэг

XIX зууны дунд үеэс буриад монголчуудын оюун санааны цэцэглэлтийн үе эхэлсэн
бөгөөд XX зууны үе болоход улам эрч хүчээ авч олон эрдэмтэд төрөн гарчээ.
Эдгээр эрдэмтдийн дотроос монголчуудын бичиг соёлын хүрээнд томоохон байр
эзэлсэн хүн бол Агваандорж (1854-1937) билээ.
“Агваанлхарамба”, “Бандид хамбо”, “Цаншав Дорж”, “Цаншав
Агваандоржиев” гэх зэрэг нэрээр алдаршсан Агваандорж Буриадын Хорийн
талын Хар шивэрт гэдэг газар мэндэлж 14 настайдаа Их хүрээнд залран ном
сурсан хийгээд 18 настайдаа 1876 онд Төвдөд очиж Бэрээвэн хийд, Гомон
дацанд чойрын сургууль үйлдэн, 1888 онд лхарамбын дамжаа барьж,
Буддын номд гүн нэвтэрсэн тэрээр 1889 онд XIII Далай ламын цаншав лам
болж арваад жил шадар бараа болсны хувьд Төвдийн засгийн газар, хаант
Оросын хооронд зуучилж байсан байна.

Соёмбо үсэг

Тод үсгийг зохиосноос 40-өөд жилийн дараа, 1686 онд Халхын анхдугаар богд,
Өндөр гэгээн Занабазар (1635-1723) энэтхэгийн ланз үсгийн хэлбэрт
тулгуурласан соёмбо (санскритээр svayan-bhu буюу “өөрөө буй болсон гэгээн”
гэсэн утгатай) хэмээх бичгээ зохиожээ.
Зохиосон гол шалтгаан гэвэл нэгд, манж нарын түрэмгийллийг сөргүүлэн Монгол
улсын тусгаар тогтнолын бэлгэдэл болгож, хоёрт шашин суртлын хүрээнд номын
гурван гол хэл буюу монгол, төвд, санскрит хэлээр нэгэн зэрэг бичиж болох
бичгийг буй болгоод түрүүн орчуулсан ном судрын алдаа, тарнийн үсгийн алдаа,
мадаг тэргүүтнийг шүүтгэн засч, тэрхүү бичгээрээ дахиж хэвлэх зорилготой байсан
гэдэг тайлбар байдаг.

Галиг үсэг

Монгол Их Гүрэн мөхсөний дараахь хоёр зуун жилд монголчуудын дунд утга
зохиол, орчуулгын ажил тасалдаж зогссонгүй, харин бага хэмжээгээр боловч
үргэлжлэн явагдаж байсныг 1944 онд Өвөр Монголын Олон сүмийн нуранхай
суварганаас олдсон 211 гар бичмэл тасархай хуудаснуудын боодол гэрчилж
байгаа юм. Тэдгээрийн бичлэгийн хэлбэрийн онцлог, мөн бичсэн цаасыг химийн
аргаар шинжилсний дүнгээс үзэхэд гар бичмэл тасархай хуудаснууд нь цөм XV
зууны эцэс XVI зууны үед хамаарагдаж байгаа ажээ, 211 тасархай хуудасны давуу
ихэнх нь буддын шашны холбогдолтой ном судрын орчуулга, зөвхөн дөрвөн
хуудас нь шашны бус иргэний агуулгатай (захидал, сүмд өргөсөн зүйлсийп
жагсаалт, сургаал) зэрэг болно.

Тод бичиг

1640 онд Ойрд, Халхын ноёд цугларч “Их цааз” гэдгийг тогтооход оролцжээ.
Ойрдын Эрдэнэ Баатар хунтайжийн санаачилгаар монголын билгийн улирлын XI
жарны төмөр луу жилийн намрын дунд сарын шинийн таванд Тарвагатайн Улаан
Бураа хэмээх газар Халх, Ойрдын ноёдын чуулган болсон бөгөөд түүнд Халхын
Засагт хан Субадай, Түшээтхан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөөтэй том
ноёд, Ойрдын Эрдэнэ Баатар хунтайж, Хөндлөн Увш, Хошуудын Гүүш хан Төрбайх
зэрэг халх, ойрд, хөх нуурын монголчууд, Ижил мөрний торгуудын гол гол ноёд
оролцсон ажээ.

Хэвтээ дөрвөлжин бичиг

Өндөр гэгээн Занабазарын “Хэсэг бусаг зарлигийн хураангуй” хэмээх номын эцэст
нэгэн зүйл үсгийн цагаан толгой хавсаргасан байдаг бөгөөд энэ тухай анх
П.С.Паллас номдоо дурдаж, И.Клапрот, Банзарын Дорж, А.Бобровников, А.Уайли
нар номдоо “hor-yig” буюу “монгол үсэг” гэж нэрлэжээ. А.Позднеев номдоо энэ
бичгийн талаар тодорхой мэдээ баримт байхгүй, “оньсого” мэт гэж дурдсан байдаг.

Дөрвөлжин бичиг

Монгол түмний бичиг үсгийн түүхийг эргэн үзэхэд үсэг бичгээ улмаар
боловсронгуй болгох гэсэн эрмэлзэл нэг бус удаа гарсан ажээ. Гэвч эрмэлзэл
гэдэг угтаа өөдрөг зүйл боловч эцсийн үр дүн чухамдаа ямар болох нь тэр бүр
тодорхой байдаггүй билээ. Монголчуудын бичиг үсгээ боловсронгуй болгох гэсэн
эрмэлзэл нь тухайн үеийн улс төрийн байдал, хэлний “шаардлага”, газар нутгийн
хамаарал гэх зэрэг шалтгаанаас үүдэн гарч байсан тул их төлөв “тусгайлиг”
шинжийг агуулж байжээ гэж хэлж болно.

Монгол бичиг

Монгол туургатанууд өвөг дээдсийнхээ үеэс түүхэн хөгжлийнхөө туршид хэд
хэдэн үсэг бичгийн тогтолцоог хэрэглэж ирсэн бөгөөд энэ бичиг үсгүүдийн дотроос
анх буй болсон цагаасаа өнөөдрийг хүртэл хамгийн удаан, тасралтгүй, нийт
монгол туургатанд нийтлэг хэрэглэгдсээр ирсэн нь монгол бичиг билээ.
“Монгол бичиг”, “Худам монгол”, “Хуучин бичиг”, “Уйгуржин бичиг” гэх
зэрэг олон янзаар нэрлэдэг энэ бичгийн гарал үүсэл, мөн чанарын талаар ихээхэн
маргаантай явж ирсэн боловч тэрхүү бичигчухамдаа нийт монгол туургатны бичиг
соёлын түүхнээ онцгой байрыг эзэлсээр байгаа нь уг бичгийг монгол даяар өргөн
хүрээнд, урт удаан хугацаанд тогтвортой хэрэглэж ирсэнд гол асуудал оршиж
байгаа юм.

Рун бичиг

дэвшүүлэн
гаргаж иржээ /Киселев.С.В, 1951, 606-607 дахь тал/.
Хүннү нар арамей нарын бичгийг өөрийн хэл ярианд тохируулан нэн эртний
өвөг монгол тамга тэмдгээр баяжуулсан хүннү үсэг зохиож хэрэглэсэн байна.
Чухам тийм бичиг үсэг байсан нь түүхэн сурвалжийн зарим баримт мэдээгээр
нотлогдож байна. Эртний Зүүн өмнөд Азийн Кампучи улсын тухай Хятадын “Цзинь
улсын судар”-т дурдсанаар:

Бичиг үсгийн үүсэл


Хүн төрөлхтэн байгалиасаа тасарч олон галав зууны дараа өөр хоородоо
харилцах хэл бий болсон түүхтэй. Дэлхий дахины ард түмний ярилцах хэл олон
янз боловч өөрийн бичиг үсэг бүтээсэн нь цөөн. Бичиг үсэггүй олон үндэстэн ястан
хоцрогдсон бүдүүлгээ халж боловсронгуй шинэ бичиг үсэг сонгон хэрэглэх, судлаж
боловсруулах зэрэг үйл ажил нь түгээмэл байдаг билээ. Үсэг бичгийг
өөрчлөгдөшгүй мөнхийн зүйл мэт үзэж болохгүй бөгөөд сар жилээр солиод байдаг
тийм амар ч зүйл биш юм. Үсэг бичиг хүн төрөлхтний оюуны боловсролын нандин
урлаг бөгөөд соёл болвсролын гайхамшигт нэгэн зэвсэг мөн.